card

АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ

                 Молар шүдний эмнэлэг нь эмчилгээ үйлчилгээндээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ны ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ДУГААР А/537” тоот тушаалыг мөрдлөг болгож ашиглаж үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

https://www.mohs.mn/uploads/files/db8cada408e24223a0acc0e0e56f044f664fe839.pdf

Ариутгагчийн 6 жил, сувилагчийн 12 жилийн туршлагатай ажилтан МОЛАР шүдний эмнэлгийн ариутгалыг хийж гүйцэтгэж байна. 

Молар шүдний эмнэлгийн ариутгалын хэсэгт ГЕРМАН, АМЕРИК, ОХУ зэрэг дэлхийн шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэж байна.  

Hexanios G+R нь Франц улсад үйдвэрлэгддэг бөгөөд Hexanios-ийг 5л усанд 25мл-ийг найруулан 0,5 процентийн уусмал болгон бэлтгэж эмнэлгийн багаж, хэрэгслийг халдваргүйжүүлэхэд ашиглана. 

Бриллиант
Бриллиант нь ОХУ-д үйлдвэрлэддэг бөгөөд эмнэлгийн багаж, хэрэгслийг өндөр түвшиний халдваргүйжүүлэлт, химийн ариутгалд 10л усанд 80мл-аар буюу 0,8%-иор найруулан ашиглана. 


Жавелион
Жавелион нь ОХУ-д үйлдвэрлэддэг бөгөөд эмнэлгийн өрөө тасалгааны гадаргууг цэвэрлэхэд 10л усанд 1 таблетикаар буюу 0,015%-иор найруулан ашиглана. 


Аниосепт
Аниосепт нь Францад үйлдвэрлэддэг бөгөөд 5л усанд 25гр-аар 0,5%-иор найруулан эмнэлгийн багаж хэрэгслийн халдваргүйжүүлэлтэд, мөн 5л усанд 100гр-аар 2%-иор найруулан эмнэлгийн багаж хэрэгслийн өндөр түвшиний хадваргүйтгэл, хүйтэн ариутгалд ашиглана.