"COVID-19"-ын үед ард иргэд эрсдэлтэй бүсээр зорчихгүй байх, тэр дундаа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг чухалчилна уу, Тиймээс өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга техникийг өөрт болон гэр бүлдээ дадал болгох нь хэрэгтэй юм. Хэрэв Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах тохиолдолд өөрийн зүгээс халдвар хамгааллыг сайтар сахих, эрүүл мэндийн байгууллагын заавар зөлөмжийг чанд дагаж мөрдөхийг зөвлөж байна. Мөн үйлчлүүлэхээр төлөвлөж буй байгууллагын халдвар хамгааллын талаар авч хэрэгжүүлж буй байдал, ажлуудын талаар болон үйл ажиллагааны талаар зохих албан тушаалтнаас тодруулах нь зүйтэй.