САЛБАР БОЛГОНД АСУУДАЛ БИЙ!

Монгол улс дэлхийн нэг айл гэдгээр харвал арчаатай, анхиатай, ажилсаг, ухаантай байж чадахгүй л байна. Банк санхүү нь зээлийн хүүгээ бууруулж чадахгүй байгаа нь бас л шалтгаантай. Салбар бүр тухайн салбарынхаа асуудлыг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй л байгаа. Эрүүл мэндийн салбар нь ард иргэддээ хүрэлцэхгүй байна. Энэ нь бас л шалтгаантай. Ард иргэд нь эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй нь хүрэлцээ муу, амжиргааны төвшин тааруу, боловсролыг дээшлүүлэх гэх мэт олон шалтгаан байгаа. Амьд амьтан бүр хоол  хүнсээр тэжээгддэг. Хоол хүнс нь амны хөндийгөөр дамждаг. Улаанбаатар хотод 360 орчим шүдний эмнэлэг байгаа гэж үздэг. Гэвч олон жилийн туршид амны хөндийн өвчлөл  нь 80% орчим байсаар байна. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОВСРОЛЫГ ОЛГОХ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн арга.