Агт араа
Хүний эволюци хөгжлөөс үүдэн өнөө үед бидний эрүүний ясны хэмжээ жижгэрч байгааг эрдэмтэд нотолж байна. Үүнтэй холбоотойгоор хамгийн сүүлд ургадаг, бидний ярьдгаар 25 насанд ургадаг агт араа ургаж багтахгүй саатах, хөндлөн байрлалтай байх, огт үүсгэвэргүй байх зэрэг тохиолдлууд бараг хүн болгонд илрэх болсон. Үүнийг оношлуулахгүй удаан явах, өвдсөн ч тоохгүй орхих зэрэг нь олон өвчин эмгэг, хүндрэлийн шалтгаан болж байна.