Гүүрэлсэн шүдэлбэр /Bridge/
Гүүрэлсэн авагддаггүй хиймэл шүд/Bridge/-ыг хоёр талын шүдэнд тулгуурлан хийгддэг шүдгүй зайг нөхөхөд хэрэглэдэг.
Материалын хувьд дан металл, металл-шаазан, дан шаазан, дан хуванцар, циркон гэж ангилана.
Давуу тал
- Гоо сайхныг бүрэн сэргээнэ
- Хоол зажлах, идэх, бутлах, ярих зэрэг үйл ажиллагааг сэргээнэ.
- Бат бөх чанартай
- Импланттай харьцуулахад үнийн хувьд хямд
- Хугацаа бага зарцуулна
- Авахуулсан, алдагдсан шүдийг байнгийн авагддаггүй шүдээр сэргээнэ
- Их хэмжээний ломботой эсвэл цооролтой, сувгийн эмчилгээ хийгдсэн шүдийг хамгаалах боломжтой