Бүрээс /Crown/
Сувгийн эмчилгээ хийгдсэн шүд нь шүдний мэдрэл авагдсанаар цусан хангамжийн тэжээлгүй болдог. Ингэснээр уг шүдний өгнө өөрчлөгдөх, хатингарших зэрэг шинж тэмдэг илэрснээр бүтцэд өөрчлөлт ордог тул эмчилгээ хийгдсэн шүдэнд бүрээс хийх заалттай болдог.
Ямар тохиолдолд хийх вэ?
- Шүдний өнгө өөрчлөгдөх
- Шүд хатингарших
- Шүдний эгнээний болон хэлбэрийн гажиг үүсэх
- Шүд хооронд зай үүсэх
- Шүдэнд их хэмжээний цоорол үүсэх
- Шүд гэмтэх болон хугарах
Давуу тал
- Шүдний аппарат зүүхээс татгалзаж байгаа бол богино хугацаанд бага зардлаар эмчлүүлэх боломжтой.
- Шүд бат бөх болох, удаан эдэлгээтэй, гоё сайхан харагдана.