ISO9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Молар шүдний эмнэлэг нь ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, аюулгүй, тав тухтай, найрсагаар хүргэхийг зорин ажилладаг билээ. Уг ажлын хүрээнд хамгийн богино хугацаанд хамгийн бүтээмжтэй байх хувилбарыг сонгон олон олон ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байна. ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо нь олон талын ач холбогдолтой бөгөөд 1. Өөрийн үйл ажиллагаанд тогтмол аудит хийх, 2. Үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулах, 3. Хамгийн богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллах чадварлаг хүний нөөц бүхий хөгжигч, сурагч, суралцагч хамт олон байх, 4. Иргэд болон өөрсдийн аюулгүй, эрсдэлгүй үйл ажиллагааг ханган ажиллах, 5. Үйлчлүүлэгч, эрх бүхий байгууллага, мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц байгууллага байх, 6. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахад дөхөм болохуйц гэх мэт олон давуу талуудыг илэрхийлнэ. 

Чанарын менежментийн тогтолцоо нь манай эмнэлгийн үйл ажиллагааг, цаашлаад амны хөндийн өвчлөлийн хувийг хамгийн бага байх боломжит түвшинд хүргэхэд буюу эмчилгээ хийхээс гадна нийт ажлын эзлэхүүний тодорхой хувийг урьдчилан сэргийлэх талын олон ажлуудыг зохион байгуулахад дэмжлэг болох юм.