- Шүд юунаас өвчилж эхэлдэг, яагаад өвддөг тухай тайлбарлавал?
Хамгийн гол асуудал нь хүмүүсийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг дутмаг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордогггүй. Шүдээ тогтмол, зөв угаадаггүйн улмаас өнгөр шүдэнд үлдэж улмаар шүдний эрдэсжилт алдагдаж зөөлөрч цоорч эхэлдэг. Цаашид цоорол нь газар авч улам хүндэрдэг. Халуун хүйтэн зүйл идэж уух болон чихэрлэг, исгэлэн, хатуу зүйл идэх гэх мэт тохиолдлуудад өвдөнө. Өвчлөл нь цаашлаад шүдний мэдрэл судсанд хүрвэл шүд гадны цочруулгүйгээр өрөө аяндаа өвдөж эхэлдэг.
- Шүд өвчилж эхэлсэн эхний шинж тэмдгүүд юу вэ? Хүмүүс өвчлөл гэхээр цоорох эсвэл харласан, цагаарсан байгааг л ойлгодог.
Цоорол үүсч эхлэж байгаагийн эхний шинж нь шүдэнд хар зураас эсвэл цагаан толбо үүссэн байдаг. Энэ цоорлын толбо гэгддэг бөгөөд шүдний эрдэсжилт /хатуулаг чанар/ алдагддаж байна гэсэн үг. Энэ үед ямар нэгэн зовиургүй байна. Энэ үед нь эрдэсжүүлэх /хамгаалах/ эмчилгээ хийвэл цоорол цаашаа даамжрахгүй байж болно.
- Шүдний өвчлөл хүндрэх гол шалтгаанууд юу байдаг вэ?
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй, шүд өвдөхөөр л эмнэлэгт ханддаг. Ихэнх хүмүүс өвдсөн ч өвчин намдаах эм хэрэглээд өвдөлт хүндрэхээр яаралтай эмчид ханддаг. Цоорлын явц нь тухайн хүний физиологийн онцлог, дархлаа, хоол хүнсний хэрэглээ, амны хөндийн арчилгаанаас хамаардаг.
- Шүдний өвчин нь хүндэрснээс мэс ажилбарт хүмүүс ордог. Яагаад мэс хүргэх болтол үрэвсдэг тухай нарийн тайлбарлаж өгөхгүй юу?
Шүдний өвчлөл нь хүндэрч, энэ тохиолдолд тухайн хүн эм ууж намдаах байдлаар хугацаа алдсанаар өвчлөл нь шүдний сувгийн орой буюу ёзоор дахь үрэвсэлийг үүсгэдэг. Энэ нь хүндэрсээр идээт үрэвсэл болдог бөгөөд нүүр, хүзүүний булчингуудын завсраар идээ тархдаг. Зарим тохиолдолд ясны хальс руу тархалт үүсдэг бөгөөд цаашлаад эрүүний яс руу орж ясны үрэвсэл болно. Мэс ажилбар хийх тохиолдолдууд үүнээс үүсэлтэй юм.
- Залуучуудад уриалга хэлэхгүй юу?
Энгийн хэрнээ амархан хэдий ч хүмүүс хэвшил болгодоггүй асуудал буюу шүд нь өвдөөгүй байсан ч шүдний эмнэлэгт 3-аас 6 сар тутамд 1 удаа үзүүлж хяналтанд байж хэвшээрэй. Шүдний эмчээр шүдний зөв угаалт, шүдний утасны зөв хэрэглээг заалгаж амьдралдаа хэвшүүлээрэй. Нэгэнт шүд өвдсөн л бол хэзээ нэгэн цагт эмнэлэгт очдог тул аль болох өвчлөлийг бага дээр нь эмчлүүлэх нь таны шүдний насжилт буюу өөрийн тань насжилтанд эерэгээр нөлөөлнө. Баярлалаа.