Хүүхдийн байнгын болон сүүн шүдний бүтцийн хувьд ижил биш байдаг. Сүүн шүд нь байнгын шүдийг бодвол эрдэсжилт багатай, харьцангуй сийрэг бүтэцтэй байдаг тул 3 сард нэг удаа, байнгын шүдтэй буюу том хүн 6 сард нэг удаа шүдний эмчид заавал хандах ёстой.
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар өвчлөхөөс нь өмнө сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бага дээр нь эмчилж шүднийхээ насжилтыг удаан хугацаанд барих боломжтой.