МОЛАР ШҮД НЬ ЗАЖИЛАЛТЫН АЛТАН ТУЛГУУР ГЭГДДЭГ

Амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө буюу урьдчилан сэргийлэх ажил Монгол улсад хангалттай хийгдэж чадахгүй байна. Зөвхөн амны хөндийн эрүүл мэндийн асуудал ч биш хүний биеийн анатомийн хувьд мөн адил. Тиймээс эрүүлжүүлэх ажлаас гадна нийгмийг эрүүл мэндийн боловсролтой болгоход чиглэсэн ажлуудыг эрүүл мэндийн байгууллагын ажилчид, бид хийх ёстой. Эмнэлэгийн төслөөс өмнө цэцэрлэгүүдээр өөрөө цаг гаргаад, нэг удаагын багаж хэрэгсэлээ бэлтгээд үзлэг хийж, амны хөндийн зөвлөгөө, сургалтыг хийдэг байсан. Үүнээс үүдэлтэй жишиг эмнэлэг үүсгэн байгуулъя гэсэн бодол олон жил тээж явсан.

Дашрамд дурьдахад “MOLAR” гэдэг үг нь Латин үг бөгөөд араа шүдийг хэлдэг. Молар шүд нь хоол боловсруулалтад буюу хоолыг бутлах үүрэгтэй байдаг. Харамсалтай  нь монголчуудын хамгийн их авагддаг шүд болоод байна. Иймээс МОЛАР шүдийг аль болох удаан наслуулах хэрэгтэй. Тэгж чадвар таны хоол боловсруулалт сайжирч бие эрүүл, удаан насална.