24 ЦАГИЙН ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ /MOLAR DENTAL CLINIC/

Молар шүдний эмнэлэг нь 24 цагийн туршид шүдний өвчний оношилгоо, зөвлөх үйлчилгээ, нүүр амны мэс засал, нүүр амны согог засал, нүүр амны гажиг заслын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Молар шүдний эмнэлэг нь ард иргэдийн хүртээмжтэй байдлыг эрхэмлэн 1.ГЭР БҮЛИЙН БАГЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, 2.АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭ, 3.ОЮУТНЫ БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭ, 4.НҮҮР АМНЫ СОГОГ ЗАСЛЫН БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн хөнгөлөлт бүхий багцийн үйлчилгээнүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр нэвтрүүлэн явуулж байна. 

Молар шүдний эмнэлгийн эмч ажилчид ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамгийн хүртээмжтэй байдлаар дотоод үйл ажиллагааг чанартай зохион байгуулж, эмнэлгийн бүртгэлийн Wings програм ашиглан мэдээллийг боловсруулан SPS програмд хөрвүүлэлт хийж хэрэгцээ шаардлагатай үйлчилгээнд хүртээмжийг нэмэгдүүлэн өвчлөлийг бууруулах  томоохон ажлуудыг 2020 оны ажлын төлөвлөгөөнд тусгаад байна. Үүнд: ЕБСургууль, Цэцэрлэг, Их дээд сургууль, Үйлдвэр, Оффис үйлчилгээ, томоохон Худалдааны төв, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж бага хүрэлцээтэй айл өрхөд хүрч үйлчлэх, амны хөндийн эрүүл ахуйн бараа бүтээгдэхүүнийг чанартай нийлүүлэгч компаниудтай хамтран ажиллах гэх мэт олон ажлууд багтаад байна. 

Манай эмнэлэгийн мэргэжлийн нарийн мэргэшсэн хамт олон, аж ахуй нэгж байгууллагад сургалт, зөвлөгөө, үзлэгийн аян, үйлчилгээний багцийн хөнгөлөлт гэсэн гол гол иргэдийн санал асуулгад тулгуурласан үйлчилгээнүүдийг хамгийн боломжит үнээр санал болгоод байна.