"МОЛАР ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ" нь 2022 оны төлөвлөгөөт ажил, нийгмийн хариуцлагын хүрээнд "ТАВАНУХААН" МХШЭНХ-ны гишүүн эмнэлгүүд болох "ОДДЕНТ" шүдний эмнэлэг, "ЭНХИЙГ ЦАЦРУУЛАГЧ" шүдний эмнэлэг, "ТИТАН" шүдний эмнэлэг, "ТОПДЕНТ" шүдний эмнэлэгтэй хамтран "ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ" сургууль дээр амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 2022.04.21-ний өдөр зохион байгууллаа.