39-Р СУРГУУЛЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

"МОЛАР ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ" нь 2022 оны төлөвлөгөөт ажил, нийгмийн хариуцлагын хүрээнд 39-р сургуулийн нийт сурагчдын дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тус сургуулийн удирдлага, багш, эмч нартай хамтран зохион байгуулж 1095 хүүхэд хамрагдлаа.

39-р сургуулийн удирдлага, эмч нар нь нийт сурагчдын амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж шүдний кабинетийг тохижуулсан нь тус үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг боллоо. Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 2022.04.24-28-ны хооронд нийт 5 хоногийн хугацаанд зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн М.Оюунчимэг танилцлаа. 

Амны хөндийн өвчлөлийн Монголын улсын дундаж нь 2019 оны байдлаар 84%-тай байсан. Харин 2022 оны байдлаар уг үзүүлэлт буураагүй байгаа нь эрүүл мэндийн, цаашлаад амны хөндийн боловсрол олгох сургалт, урьдчилан сэргийлэх үзлэгийг идэвхтэй зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. 

Молар шүдний эмнэлэг нь 39-р сургуультай дээрх хамтарсан үйл ажиллагааг жил бүр зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.