МОЛАР ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ТӨСӨЛ НЬ 2020 ОНД ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙГ 40%-ИАР НЭМЭГДҮҮЛНЭ.

Молар шүдний эмнэлэг нь төслийн баг бүрэлдэхүүний хувийн хөгжлийн төлөвлөгөөг дэмжигч, хүний нөөцийн KPI /Key Performance Indicors/, 360 градус үнэлгээний систем, шинэ ажилтны менторын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, нийгэмд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх буюу эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг богино болон урт хугацааны олон ажлыг төлөвлөн ажиллаж байна. Үүний нэг нь 2020 онд хүний нөөцийн бүрдүүлэлтийг 40%-иар нэмэгдүүлэхээр боллоо. Мөн оюутан сурагчдыг ажлын байранд дадлагажуулах, туршлагад суралцах боломжийг олгох менторын хөтбөрийг хэрэгжүүлж байна.