“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН АЯН-2019”-НЫ МЭДЭЭ

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх 2019 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд 20 гаруй байгууллагын 11 000 гаруй иргэдэд амны хөндийн арчилгаа, зөвлөгөө, оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгийг газар дээр нь хийгээд байна. 2019.10.31-ны байдлаар үзлэгт хамрагдсан хүний тоо 9089-д хүрээд байна. Цаашид урьдчилан сэргийлэх үзлэг нь хөгжингүй орнуудын хувьд өндөр ач холбогдолтой хэрэгждэг ба энэ ч утгаараа өвчлөлийн тархалт болон тоон хэмжээ нь хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага байдаг байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад өвчлөлд өртөөд байгаа иргэдийн 70-80 хувь нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах мэдлэг дутмагаас үүдэлтэй гэсэн тайлбарыг өгч байна. Иймд өнөөдрийн хийж буй урьдчилан сэргийлэх ажлыг илүү олон гэр бүлүүдэд ойлгуулах, арчилгаа буруу хийгдсэнээс үүсэх эрсдэлийг сурталчилах ажлуудыг дэс дараатай хийхээр төвөлөж байна. Уг арга хэмжээнд цаашид олон олон эмнэлгүүд нэгдэн оролцоно гэж найдаж байна.

Урьдчилан сэргийл үзлэгийн мэдээг ҮЙЛ АЖИЛЛАГАА цэсны НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА хэсгээс дэлгэрэнгүйг үзнэ үү.