3-Р СУРГУУЛЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

"МОЛАР ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ" нь 2022 оны төлөвлөгөөт ажил, нийгмийн хариуцлагын хүрээнд 3-р сургуулийн нийт сурагчдын дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тус сургуулийн удирдлага, багш, эмч нартай хамтран зохион байгуулж 20334 хүүхэд хамрагдлаа.

2022 оны 3-р сургууль дээр амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүн нь сургуулийн удирдлага, багш, эмч нартай тогтмол хамтран ажиллах нь чухал юм. Энэ удаагийн үзлэг нь СБД-ын 10-р хорооны өрхийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулснаараа онцлог боллоо. 3-р сургууль дээрх амны хөндийн урьдчилан сэргийлэх давтан үзлэгээр өвчлөлийн тархалт бууралттай байгаа нь тодорхой хэмжээний үр дүн гарч байгааг харуулж байна.