ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ

Шүдний өвчний оношилгоо, эмчилгээ

Шүдний өвчний оношилгоо, эмчилгээ

Амны хөндийн өвчлөл нь хоол хүнсний хэрэглээ амны хөндийн арчилгаа гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг боловч амны хөндийн арчилгаа маш чухал байдаг. Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг бөгөөд насанд хүрсэн хүмүүс 6 сар дутамд, бага насны хүүхэд 3 сар дутамд /хүүхдийн шүд  насанд хүрэгчдийн шүдний бүтэцээс эрдэсжилт буюу хатуулаг чанар  бага сийрэг бүтэцтэй мөн арчилгаа муу байдаг/ шүдний эмчид үзүүлж өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өвчилсөн тохиолдолд хүндрэхээс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй.

Cosmetic dentistry

Cosmetic dentistry гэдэг нь шүдийг эрүүл+гоё сайхан харагдахад чиглэсэн эмчилгээ юм. Энэ нь авахуулсан шүдний оронд үүссэн зайг нөхөх, төрөлхийн болон олдмол шүдний хэлбэрийн алдагдалтай тохиолдлуудад  шаазан, циркон гэх мэт бүрээс болон нүүрэвч хийх замаар шүдийг сэргээн засдаг. Мөн өнгөө алдсан шүдийг бүрэн эрүүлжүүлэн өнгийг сэргээх эмчилгээ нь энэ эмчилгээний бүлэгт хамаарагддаг байна. 

Энэ эмчилгээнд хамрагсад нь үйлчилгээний байгууллагын ажилчид, борлуулалтын ажилтан, байгууллагын удирдлага, урлаг, кино од зэрэг олон нийтэд ил байдаг мэргэжлийн хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг байна. Дэлхийн нийтэд, эрүүл мэндийн салбар түлхүү хөгжсөн оронд энэ үйлчилгээ нь өндөр төлбөртэй байдаг төдийгүй үйлчлүүлэгчдийн тоо ч түгээмэл байдгаараа эрэлт ихтэй байдаг байна. 

Cosmetic dentistry
Нүүр амны мэс засал

Нүүр амны мэс засал

Нүүр амны мэс заслын эмчилгээг 14 жил ажилласан туршлагатай эмч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Амны хөндийн мэс ажилбар тэр дундаа имплант суулгац, саатсан агт араа авах, хэлний болон уруулын хөвч уртасгах, шүд шилжүүлэн суулгах, эрүү нүүр орчмын үрэвсэлт өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ариутгал халдваргүйжүүлэлтийн орчинг бүрэн хангасан ажлын байранд туршлагатай нарийн мэргэжлийн эмч болон эмнэлгийн баг бүрэлдэхүүн хийж гүйцэтгэж байна. 

Нүүр амны согог засал

Нэгэнт авагдсан эсвэл огт ургаагүй шүдний оронд үүссэн зайнд нөхөн сэргээж хиймэл авагддаг болон авагддаггүй шүдэлбэрийг хийх нь бусад шүд хооронд зай үүсэх, эрүү нүүр орчимд  гажиг үүсэхээс урьдчилан сэргийлж согогыг нөхөх эмчилгээ юм. Авагддаг шүдийг авагддаггүй шүд хийлгэх хүртэл түр шүдэлбэр байдлаар ашигладаг ба зарим тохиолдолд байнгын шүдэлбэрээр ашигладаг.

Авагддаггүй шүдэлбэр нь зажилалтын даралтыг сайн даадаг, чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, гоёмсог харагддаг ба гол нь өөрийн шүд мэт байдагаараа даваа талтай. Энэ нь бид гадны зүйл байгаа мэт эвгүй мэдрэмж төрүүлдэггүй дэвшилтэт технологи гэдгээрээ дэлхий нийтээр түгээмэл хэрэглэдэг.

Нүүр амны согог засал

Цаг авах