card

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

                Молар шүдний эмнэлэг нь сургууль, цэцэрлэг, үйлдвэр, худалдаа, хувийн болон төрийн өмчид компаниуд, төрийн байгууллагуудын ажилчид, албан хаагчдын дунд монгол улсад тулгамдаад байгаа асуудал бүхий амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилгоор УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ, ОНОШИЛОГОО зэргийг 3 жилийн туршид зохион байгуулж байна.

2019 онд 80%-д хүрсэн амны хөндийн өвчлөлийг бууруулахад 2 чиглэл баримтлан ажиллаж байна. Үүнд:

1. Өвчлөлийг тархалтыг зогсооход чиглэсэн эмчилгээний ажлыг хийж гүйцэтгэх.

2. Хүний төвлөрөл ихтэй байгууллага, ард иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт, зөвлөгөө түрхүү хэрэгжүүлэх, эмч бүр өөрийн ажлын эзлэхүүнд аль болох өндөр хувиар төлөвлөж оролцох

Мөн байгууллагад зориулсан багц хөтөлбөрийг хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан эрх үүргийн хэмжээнд зохион байгуулахын зэрэгцээ эрүүл мэндийн албан байгуулагад тохирсон багцийн үйлчилгээг санал болгож байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДСАНААР ОЛЖ АВАХ ДАВУУ ТАЛ:

1. Байгууллагын ажилчдын эрүүл мэндийн асуудалд тодорхой хувь нэмэр оруулах

2. Байгууллагын ажилчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр  нь хүргэх

3. Эрүүл мэндийн боловсролыг байгууллагын ажилчдын дунд сурталчилах, байгууллагын соёлд суралцах дадал олгох

4. Эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж буй шинэлэг хөтөлбөрт хамруулах

5. Байгууллагын хүний нөөц буюу хувь хүнд чиглэсэн эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж үйлчилгээг ажлын байранд олж авах боломжоор хангах

6. Үйлчилгээний байгууллага болон оффисийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй байгууллагын ажилчдын дунд амны хөндийн эрүүл ахуйн боловсрол олгож, улмаар харилцааны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх

 

61-Р ЦЭЦЭРЛЭГ

УЛСЫН УУГАН 3-Р СУРГУУЛЬ

РОЯАЛЬ ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ

УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО БАРИЛГАЧИН СУВИЛАЛ

“ОЮУ ТОЛГОЙ ХХК” болон “SUPPORT SERVICE MONGOLIA LLC”-ийн  оффис

“S’OUTLETS ХУДАЛДААНЫ ТӨВ”

ВИТАФИТ ХХК

“ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС”

“СКАЙ РЕСОРТ ХХК"

ДОРНОД АЙМАГ ХӨЛӨНБУЙР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

ӨНӨР БҮЛ ТӨВ

MCSESTATES LLC

MONGOLIAN NATIONAL DIGITAL BROADCASTING